Стандарт, хэмжил зүйн газраас таван жил тутам зохион байгуулдаг улсын шалгагчийн аттестатчиллын онолын шалгалт өнөөдөр эхэллээ. Тус шалгалтад хот хөдөөгөөс нийт 105 хүн бүртгүүлсэн бөгөөд цахим хэлбэрээр болж байна.
Харин ур чадварын шалгалтыг аймгууд дахь Стандарт, хэмжил зүйн хэлстийн улсын шалгагч нараас 10-р сарын 5-7-ны өдрүүдэд бүсчилсэн байдлаар, Стандарт, хэмжил зүйн газрын болон бусад салбарын хэмжил зүйн лабораторийн улсын шалгагч нараас 12-15-ны өдрүүдэд цахим болон танхим хосолсон хэлбэрээр тус тус зохион байгуулна.