2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дугаар № 02 Улаанбаатар хот. СХЗГ
Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт СХЗГ-ын Даргын зөвлөлийн хурлын /https://zoom.us/ цахим сүлжээгээр зохин байгуулагдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд:
Нэг. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал
Нэгдүгээр асуудал: “Инженеринг сервис“ ХХК -иас хүсэлт болгосон ОХУ-ын “Элехант” ООО компанид үйлдвэрлэсэн СВД загварын халуун, хүйтэн усны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэсэн.
Хоёрдугаар асуудал: “Скай хайпермаркет“ ХХК -иас хүсэлт болгосон БНСУ-ын "CAS Corporation” компанид үйлдвэрлэсэн CL5500 загварын худалдааны электрон жингийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэсэн.
Хоёр. ААНБ-ын хэмжил зүйн үйл ажиллагааны чадавхын үнэлгээний асуудал
Нэгдүгээр асуудал. Загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын эмнэлэгийн жин импортлох үйл ажиллагаа эрхлэх “Мед импекс интернэшнл” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Хоёрдугаар асуудал. Загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын автомашины жин, вагон жин импортлох, суурилуулах үйл ажиллагаа эрхлэх “Нью эталон” ХХК-ийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Гуравдугаар асуудал. Загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын цахилгааны тоолуур, гүйдлийн трансформаторийн импортлох, суруилуулах үйл ажиллагаа эрхлэх “Ари интернэшнл” ХХК-ийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Дөрөвдүгээр асуудал: Загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын дулааны тоолуур импортлох, суурилуулах үйл ажиллагаа эрхлэх “Говь күрүма” ХХК-ийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Тавдугаар асуудал. Загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын автомашины жин импортлох, суурилуулах үйл ажиллагаа эрхлэх “Говийн жин хэмжүүр” ХХК-ийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Зургаадугаар асуудал. Загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын цахилгааны тоолуур, гүйдлийн трансформаторийн импортлох үйл ажиллагаа эрхлэх “МайМонСоорс” ХХК-ийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Долоодугаар асуудал. Загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын цахилгааны тоолуур, гүйдлийн трансформаторийн импортлох, суурилуулах үйл ажиллагаа эрхлэх “Титан грид” ХХК-ийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
Наймдугаар асуудал. Загварын туршилтад тэнцэж Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын цахилгааны тоолуур импортлох үйл ажиллагаа эрхлэх “Стандарт тоолуурын хэмжүүр” ХХК-ийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн.
----- 0 -----