Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль нь манай улсад хүнсний аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйн зохицуулалтын шинэ орчныг бий болгож, хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт, тодорхойлолтыг тодорхой тусгаж өгсөн.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15.1 дэх заалтад "Хяналтын байгууллагын дэргэд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийн талаархи лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг удирдах, энэ хуулийн 15.3-т заасан лабораториудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ ажиллана" гэж тусгаад тус лабораторийн үндсэн чиг үүргүүдийг тодорхойлон оруулсан.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ...