Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв нь 2004 оноос эхлэн Дэлхийн хэмжил зүйн өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 20-ны өдөр тэмдэглэдэг билээ. Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын (OIML) байгууллагаас 2004 оны Дэлхийн хэмжил зүйн өдрийг “Хэмжил зүй Дэлхийн спортод – Metrology in the World of Sport” сэдвийн дор тэмдэглэхийг уриалга гаргасан бөгөөд манай улс дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил Дэлхийн хэмжил зүйн өдрийг анх удаагаа тэмдэглэж, өөрийн улсын хэмжээнд хэмжил зүйн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгуулжээ.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /