2002 онд Ази номхон далайн хэмжил зүйн хөтөлбөр (APMP) бүс нутгийн хэмжил зүйн олон улсын байгууллагын жинхэнэ гишүүнээр Монгол Улсыг төлөөлж Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв нь элссэн билээ.
Ази номхон далайн хэмжил зүйн хөтөлбөр нь гишүүн байгууллагуудынхаа дунд хэмжил зүйн шинжлэх ухаан, техникийн мэдээлэл, туршлага солилцох замаар бүс нутгийн хэмжил зүйн хүрээлэн байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ази номхон далайн бүсийн орнуудын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүдийн хамтарсан байгууллага юм.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /
ЖИЧ: Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хэмжил Зүйн Олон Улсын байгууллагын хагас жилийн хурал, арга хэмжээний үеийн зургийг хавсаргав.