Монгол Улсын төлөвлөгөөний комиссын дэргэд 1970 оны 06 дугаар сард "Улсын үнийн хороо" байгуулж даргаар нь Пунцагийн Жасрайг томилсон.
Пунцагийн Жасрай нь МУ-ын Ерөнхий сайд, Үнэ стандартын улсын хорооны дарга асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч байсан юм.
П.Жасрай улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, Үнэ, стандарт, хэмжил зүй, чанарын албыг төгөлдөржүүлж, бэхжүүлэх, төвлөрсөн төлөвлөгөөт зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн шилжилтийн үеийн шилдэг удирдагч бөгөөд нийгэмд эртнээс танигдсан арвин туршлагатай, онол, пратикийн өргөн мэдлэгтэй, эдийн засгийн макро төвшний мэдлэгээр мэргэшсэн эрдэмтдийн нэг. Тэрээр 1980-аад оны дунд үеэс эдийн засгийн хувийн хэвшлийг бий болгож хөгжүүлэх асуудлыг анхлан санаачлагч байлаа.
П.Жасрай: Гарцаагүй үнэн юмны нэг гэвэл хэмжил зүй юм.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /