
БНМАУ-ын СНЗ-ийн 1970 оны 11 дүгээр сарын 337 дугаар тогтоолоор Үйлдвэрийн хоршооллын төв зөвлөлийн Урчуудын артельд ажиллаж байсан хувь дархчуудыг нэгтгэн алт, мөнгө, үнэт чулуугаар үйлдвэрлэл явуулах нэгдсэн цехийг байгуулж, зохион байгуулалтад оруулсан ба “Алт, үнэт чулууны цех” байгуулах шийдвэр гарч Монгол Улсад уламжлалт дарханы аргаас орчин үеийн техник технологи бүхий үйлдвэрүүд хөгжиж бий болох түүхэн нөхцөл бүрэлдэв.
"Чанар" гэдэг нь хаана ч, хэзээ ч хэрэглэж болох өргөн ойлголттой боловч, нийгмийн хөгжлийн одоогийн үе шатанд ерөнхийгөөс тодорхой руу, олноос цөөн рүү шилжүүлэн хөдөлмөрчин хүн бүрийн ажлын үр дүнг илэрхийлэх ойлголт юм. Эрдэмтэн хүний судалгаа шинжилгээний ажлын үр дүн, ажилчин хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний шинж байдал, багш хүний заасан хичээлийн үлдэц, худалдаа, үйлчилгээнд ажиллагч хүмүүсийн хурдан шуурхай, соёлч боловсон, шударга сайн үйлчлэх байдал гэх зэрэг аливаа ажлын эцсийн үр дүн болох тодорхой зүйл рүү анхаарлаа төвлөрүүлснээс "Чанар" бүрэлдэн бий болно.
Үнэ, стандартчиллын эрдэм шинжилгээний институтийн захирал Д.Данзан
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /