БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 11 дүгээр сарын "Лабораторийг нэгтгэх тухай" тогтоолд "Улаанбаатар хотын зарим эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагуудын зарим лабораториудыг нэгтгэн 1969 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс бактериологийн төв лаборатори байгуулахыг ЭМЯ-нд зөвшөөрсөн байна.
Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан ЭХЯ-ны сайдын 1968 оны 683-р тушаалаар төв лабораторийг байгуулж, эрхлэгчээр нь бактерилогич их эмч Г.Пүрэвийг томилон, ДЭХБ-ын "Монгол-002" программыг хэрэгжүүлэх үндэсний төлөөлөгчөөр хавсран ажиллуулсан байна. Энэ тушаалын дагуу халдварт өвчнийг анагаах больниц, хүүхдийн төв эмнэлэг, Улаанбаатар хотын АЦХС-ын станцын бактериологи лаборатори, ЭАХНСУ-ын институтийн зарим орон тоог нэгтгэн Улаанбаатар хотын станцын мэдэлд шилжүүлэн байранд нь байрлуулсан.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /