1959 оны 07 дугаар сарын 22-нд БНМАУ-ын СнЗ “Барааны тэмдэг, үйлдвэрлэлийн маркийг хэрэглэх явдлыг нэг журамтай болгох тухай” асуудлыг хэлэлцээд 286 дугаар тогтоолоор энэ зааврыг баталсан. Уг зааварт “барааны тэмдгийг гагцхүү сайн чанарын бараа (брэнд)-нд хэрэглэхээс гадна экспортын бараанд заавал хэрэглэнэ, харин үйлдвэрлэлийн маркийг үйлдвэрлэж байгаа бүх бүтээгдэхүүнд хэрэглэнэ гэж заасан нь орчин цагийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ, тохирлын тэмдэг олгох ажлын үндэс болжээ.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /