БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1931 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 46 дугаар хурлаас “Тарваганы арьсны стандарт батлах тухай” тогтоол батлав.
Тогтоолоор “Хоршоодын төв холбооноос ирүүлсэн тарваганы арьсны стандарт ба шинэчилсэн үнийн жагсаалтыг баталсан ба батлагдсан стандартыг тус улсын бүх ард түмэн ба худалдааны байгууллагуудаас дагаж биелүүлбэл зохионо” гэжээ.
Тус стандартад тарваганы арьсыг 1,2,3,4 дүгээр зэрэг гэж хувааснаас гадна хэмжээгээр нь мөн 1-ээс 4-р зэрэгт хуваан авч үзсэн байна.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /