1925 онд анх удаа хүнд, урт, талбай, багтаамжийн хэмжүүрт шалгалт хийж, тэмдэг даран баталж эхэлсэн нь хэмжих хэрэгслийн улсын баталгаажуулалт, хэмжил зүйн техник хяналтын анхны алхам болжээ.
Улсын хэмжээнд хэрэглэж байсан жин дэнс, шанага зэрэг янз бүрийн жин хэмжүүрт анх 1925 онд улсын шалгалт баталгаажуулалтын ажлыг явуулж, гүйлгээнд хэрэглэж болох жин хэмжүүрт “сан” гэсэн тэмдэг дарж, баталгаажуулсан ба татварт 2400 лан мөнгө төвлөрүүлжээ...
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /