1924 онд Улсын анхдугаар Их Хурлаас баталсан анхдугаар Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “… Аливаа хэмжээ, чигнүүрийг тогтоох …” гэж заасан нь тэр үед хэмжүүрийн аж ахуйг хөгжүүлэх, үндэсний хэмжүүртэй болох шаардлагатай байсныг гэрчилдэг.
Энэ үед тус улсад хууль, дүрмээр тогтоогдсон үндэсний хэмжүүр байгаагүй, гадаадын худалдаачид өөрсдийн хэмжүүртэй ирж наймаа хийхдээ ард иргэдийг хэмжлийн зөрүүгээр мөлжих явдал гарч байлаа. Иймд Ардын засгийн газрын 1924 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар Сангийн бөгөөд эдийн засгийн яамнаас боловсруулж оруулсан “Монгол Улсын аливаа хэмжүүрийн дүрэм”-ийг баталжээ. Дээрх дүрэм ёсоор “үлгэр дүрэм болгох (одоогийн хэллэгээр “эталон“) аливаа хэмжүүрийн нэг хувийг Сангийн яаманд агуулан хадгалдаг байжээ...
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /