Стандарт, хэмжил зүйн газраас эрхлэн гаргадаг "Стандарт, хэмжил зүй" сэтгүүлийн 2024 оны шинэ дугаар гарлаа.
Сэтгүүлд:
- Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы
"Монголчилдог бус Стандартыг мөрдөж хэвшье" ярилцлага
- СХЗГ-ын дарга Б.Ууганбаярын "Үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд тоног төхөөрөмж, хүний нөөц, техникийн чадавхыг нэмэгдүүлэх зэрэг асуудал олон байна" ярилцлага
- Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Нарангэрэлийн "Стандартын хэрэгжилтийг хангахад хэмжил зүйн үйл ажиллагаа, чадамж үнэтэй хувь нэмэр үзүүлдэг" зэрэг Стандарт, хэмжил зүйн газрын нэгжийн дарга нарын үйл ажиллагааны дэлгэрэнгүй ярилцлагыг багтаасан.
- Мөн 2023 оны онцлох үйл явдлууд болох "Иргэдэд ээлтэй Стандарт", "Үндэсний чанарын чуулган", "СХЗГ-ын 100 жилийн арга хэмжээ"-ний дэлгэрэнгүй мэдээлэл,
- СХЗГ-ын гадаад хамтын ажиллагаа,
- Орон нутгийн онцлох мэдээлэл зэргийг багтаасан болно.