Энэ удаагийн “Сургалт мэдээллийн цаг”-ийг Отгонтэнгэр их сургуультай хамтран зохион байгууллаа. Сургалтад урилгаар хуульч, докторант Ү.Амарбат “Би байгууллагын манлайлагч”, “Snow hill” хуулийн фермийн зөвлөх, “Их төгөл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Төгөлдөр “Аз жаргалтай ажилтны нууц” сэдвээр илтгэл мэдээлэл тавьсан юм. Тус сургалт мэдээлэл сайтайгаас гадна оролцогчдын идэвхтэй байдал, оролцоог өндөр байлгах дасгал, хөгжөөнт тоглоом ихтэй байсан нь нийт албан хаагчдын сэтгэл өндөр байж, үр өгөөжтэй болж өндөрлөлөө. Мөн энэ үеэр Отгонтэнгэр их сургуулийн маркетингийн албаны дарга МУСТА Ж.Мөнгөнсүх ая дуугаа өргөсөн. Байгууллагын албан хаагчдынхаа мэдлэг боловсрол, хувь хүний хөгжлийг дэмжих зорилготой энэхүү долоо хоног тутмын “Сургалт мэдээллийн цаг”-т оролцогчид болон зохион байгуулалтын хүрээ улам өргөжсөөр байна.