Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр болон харьяа нэгжийн дарга нар “MARS-V” төслийн багийнханыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар:
- “MARS-V” төсөлд үндэсний болон Олон улсын стандартыг хэрхэн ашиглах, нэвтрүүлэх;
- НАССР Стандарт, ОХУ-ын Госс Стандарт, Европын холбооны орнуудад ямар стандарт хэрэглэдэг, түүнийг нь нутагшуулах;
- Төслийн хамт олон АНУ-д очиж туршилт хийх гэж байгаатай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүнийг хөлдөөж, хатаах стандартыг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.