Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөг маргааш буюу 9-р сарын 10-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, санаачилга, сайн туршлагаа танилцуулах боломжийг олгож буй энэхүү нээлттэй өдөрлөгт төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд оролцохоороо онцлог юм. Стандарт, хэмжил зүйн газар тогтвортой хөгжлийн зорилтуудад шууд болон шууд бус хамааралтай стандартууд болон үйл ажиллагааны үндсэн чиглэлийнхээ танилцуулга мэдээллийг олон нийтэд хүргэж, нээлттэй хаалганы өдөрт оролцох юм.