Стандарт, хэмжил зүйн газрын даргын С/31 дугаар тушаалаар Эрүүл мэнд, эмнэлгийн тусламжийн стандартчиллын техникийн хорооны хуралдаанаар“MNS 7016:2023 Титэм судасны компьютер томограф оношилгоо” стандартыг шинээр баталлаа.
Тус стандартын хамрах хүрээ нь титэм судасны компьютер томограф оношилгоо хийх заалт, нөхцөл, үйлдлийн технологийг тогтоосон. Стандартыг титэм судасны гаралтай эмгэг өөрчлөлтийг титэм судасны компьютер томограф шинжилгээний аргаар оношилж байгаа улсын ба хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаандаа дагаж мөрдөх юм.
Түүнчлэн тус стандартад “Титэм судасны компьютер томографын дүгнэлт бичих протокол” бүхий А хавсралтыг хавсаргасан байна.