Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан “Стандарт, түүний хэрэгжилтийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг цахим болон танхимаар энэ сарын 14-нд зохион байгууллаа. “Стандартчилал, тохирлын үнэлгээний өнөөгийн байдал, төрөөс баримтлах бодлого” сэдвээр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн илтгэлийг тавьсан бөгөөд “Итгэмжлэлийн өнөөгийн байдал, ”ХАБҮЛЛ-ийн өнөөгийн байдал, анхаарах асуудал”, “Гаалийн магадлан шинжилгээ” зэрэг цаг үеийн сэдвээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгсөн юм. Хэлэлцүүлгийн үеэр тус хуралд уригдан оролцож буй баталгаажуулалтын байгууллагын төлөөллүүд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбоотойгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн, харилцан санал солилцсон, ойлголцлын зөрүүтэй асуудлаа нэгтгэсэн үр дүнтэй уулзалт боллоо.