11 сарын 28-ны өдрөөс 12 сарын 01-ний өдрийн хооронд Филиппин улсын Манила хотод Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-аас Ази, Номхон далайн бүсийн орнуудын дунд зохион байгуулагдсан “Жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт арга хэмжээнд Стандарт, хэмжил зүйн газрын Захиргаа, удирдлагын газрын дарга, Б.Ууганбаяр, гадаад харилцааны мэргэжилтэн Э.Билгүүнгэрэл нар амжилттай оролцоод ирлээ. Тус арга хэмжээнд нийт 16 орны 32 төлөөлөгч оролцсон ба Жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний ач холбогдол, байгууллага дотроо хэрхэн жендэрт суурилсан зорилго, зорилт тавьж, амжилттай хэрэгжүүлэх талаар хэлэлцэв.