“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр танилцуулан хэлэлцсэн байна.
Стандарт, хэмжил зүйн газраас боловсруулсан дээрх төслийн хэлэлцүүлгийг 16 яам, 20 аймагт үе шаттайгаар зохион байгуулсан.
Өвөрхангай аймагт төсөлд санал авах хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн 29 төлөөлөлд оролцсон байна. Хэлэлцүүлэгт оролцогчидтай тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцэж, санал дүгнэлтийг хүлээн авчээ.