
Дэлхийн чанарын өдрийг угтан Манай Улс Үндэсний чанарын чуулган болон Үндэсний чанарын шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Дэлхий дахинд энэхүү өдрийг угтан 11 сарын эхний хоёр долоо хоногт бараа, үйлчилгээний чанарын түвшинтэй холбоотой асуудалд анхаарлаа төвлөрүүлэх, амжилт гаргасан байгууллагыг алдаршуулахад чиглэхээс гадна сайн туршлагыг түгээн дэлгэрүүлдэг юм.
Энэ удаа Стандарт, хэмжил зүйн газар болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран өнөөдөр 11-р сарын 07-ны өдөр арга хэмжээ зохион байгуулж байна.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд "Үндэсний чанарын чуулган-2023"-нд нийт 500 гаруй /танхимаар 300, цахимаар 200/ оролцогч оролцож байна.