Үл эвдэх сорилын стандартчиллын техникийн хорооны 2023.10.18-ны өдрийн хуралдаанаар:
- Олон улсын “ISO/TS 25108:2018, Үл эвдэх сорил. Үл эвдэх сорилын ажилтны сургалтын байгууллага”;
- “ISO/TS 25107:2019, Үл эвдэх сорил. ҮЭС-ын сургалтын хөтөлбөр” стандартуудыг үндэсний стандарт болгон нутагшуулж батлуулахыг дэмжлээ.
Эдгээр стандартаар үл эвдэх сорилын сургалтын байгууллага ба сургалтын хөтөлбөрт тавих шаардлагуудыг тогтоосон. Ерөнхий үл эвдэх сорилоос гадна акустик цацаргааны сорил, хуйларсан гүйдлийн сорил, шингэн нэвчүүлэх сорил, радиографийн сорил, хэт авианы сорил, гадна үзлэг сорил, термографийн сорил болон гажилт хэмжих сорилын аргууд хамаарна.