Эрчим хүчний стандартчиллын техникийн хорооны хурлыг өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Хурлаар:
- Газрын гүний дулааны насосны систем, Техникийн шаардлага
- MNS IEC 60060-2:2023 Өндөр хүчдэлийн туршилт хийх арга. 2-р хэсэг: Хэмжлийн систем
- MNS IEC 60060-3:2023 Өндөр хүчдэлийн туршилт хийх арга. 3-р хэсэг: Ажлын талбайд хийх туршилтын тодорхойлолт болон шаардлага
- MNS IEC 61869-2:2023 Трансформаторын төхөөрөмж. 2-р хэсэг: Гүйдлийн трансформаторт тавих нэмэлт шаардлага
- MNS IEC 61869-3:2023 Трансформаторын төхөөрөмж. 3-р хэсэг: Нөлөөмжийн хүчдэлийн трансформаторт тавих нэмэлт шаардлага
- MNS IEC 61869-5:2023 Трансформаторын төхөөрөмж. 5-р хэсэг: Багтаамжийн хүчдэлийн трансформаторт тавих нэмэлт шаардлага гэсэн нийт 6 стандартын төслийг хэлэлцэн дэмжлээ.