ПҮРЭВИЙН ЦЭРЭН-ОЧИР
/1960-2023/
Стандарт, хэмжил зүйн салбарын ахмад ажилтан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Пүрэвийн Цэрэн-Очир нь 2023 онд 03 дугаар сарын 04-ний өдөр таалал төгсөж, бидэнд нөхөж, баршгүй хүнд гарз тохиолоо.
П.Цэрэн-Очир нь 1960 оны 07 дугаар сарын 03 өдөр Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр 1977 онд тухайн үеийн Үнэ Стандартын Улсын Хорооны нэр дээр хуучнаар ЗХУ-ын Одесс хотод Суурь машины техникумд суралцан суурь машины техник-механик мэргэжил эзэмшин, 1982 оны 4-р сард төгсөж ирээд Стандартын улсын хорооны харъяа УХЗАУЕГазрын харьяа Хэмжүүр засварын үйлдвэрт фрезерчинээр ажиллаж байгаад мөн оны 6-р сард цэргийн албанд татагдаж ХЦ-0131-р ангид хилчин-байлдагчаар 1984 оны 12-р сар хүртэл алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд Хэмжүүр засварын үйлдвэрт техникчээр ажиллаж байгаад 1985 оны 1-р сараас Стандартын улсын хорооны харъяа УХЗАУЕГ-ын Механик хэмжүүрийн лабораторид цулын улсын шалгагчаар томилогдон ажиллаж байгаад 1993 оны 01-р сараас тухайн лабораторийн эрхлэгчээр томилогдон 2002 оны 8-р сар хүртэл ажиллаж, 2009 оны 1-р сараас Стандартчилал, Хэмжилзүйн газрын ХХХБЛ-д цул, хөдөлгөөний параметрийн төрлийн хэмжлийн улсын шалгагчаар ажиллан, 2011 оны 8 дугаар сарын 25-наас Стандартчилал, Хэмжил зүйн газрын ХХХБЛаборатори хариуцсан ахлах мэргэжилтэн, 2016 оны 9-р сараас Хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын албаны дарга, 2017 оны 9-р сараас Стандарт, хэмжил зүйн газрын хэмжих хэрэгсэл хүлээн авах тасгийн ажилтанаар тус тус томилогдон ажиллаж байжээ.
П.Цэрэн-Очир нь 1994 онд Засгийн газрын Хүндэт жуух, 2002 онд Стандартчилал хэмжил зүйн салбарын Тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Алтан гадас одон, 2016 онд Газрын тосны салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр, 2017 онд Улсын хяналтын тэргүүний ажилтан цол, тэмдгээр, 2018 онд Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан цол, тэмдгээр, Монгол Улсад Хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах, хүндийн хэмжлийн түвшинг олон улсын хэмжээнд хүргэх, хэмжил зүйн төрийн хяналт шалгалтыг амжилттай хэрэгжүүлж, буруу хэмжлийн сөрөг үр дагавраас хэрэглэгчдийг хамгаалах, олон улсын стандартыг нэвтрүүлж нутагшуулах, ашиглах, хөгжүүлэхэд оруулж буй хөдөлмөр зүтгэлийг үнэлж Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан 100 хувийн саналаар Төрийн дээд шагнал “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН одонгоор тус тус шагнагдаж байсан юм.
П.Цэрэн-Очир нь ажиллаж байх хугацаандаа шинэ залуу боловсон үеийг тухайн ажил мэргэжилд нь сургах мэргэшүүлэх үүднээс 14 удаагийн сургалтаар 160 гаруй хэмжил зүйчдийг бэлтгэсэн юм.
П.Цэрэн-Очрын аливаа асуудалд голч шударга байр сууринаас ханддаг, хийж бүтээсэн үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, шударга, хүнлэг зан чанар, элэгсэг, дотно дүр төрх, бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ХАМТ ОЛНООС