“Түншлэлийн хөтөлбөрийн туршлага, үр дүнг нэмэгдүүлэх зөвлөлдөх уулзалт”-ыг тавдугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын 1-р нарийн бичгийн дарга Д.Золзаяа, Стандарт, хэмжил зүйн газрын ахлах мэргэжилтэн Л.Золзаяа, Экспортлогч ААН-үүдийн төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Тус уулзалтын зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Хүнсний хувьсгал хөтөлбөрүүдэд тусгагдсан ажлуудын хэрэгжилтийг хангах юм.
Мөн экспортын баримжаатай бүтээгдэхүүний брэндийг хөгжүүлэх, бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрт хамрагдаж 2022-2023 онуудад Түншлэлийн гэрээ байгуулсан экспортын чиг баримжаа бүхий ААНБ-ын экспортын бэлэн байдлыг сайжруулах, түншлэлийн хөтөлбөрийн үр дүнг нэмэгдүүлэх зорилготой.
Энэ үеэр Түншлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн ерөнхий мэдээлэл, Төсөл хэрэгжилтийн үр шим хүртэгчдийн үйл ажиллагааны тайлан, хяналт, анхаарах зүйлс, Экспортын болон ЖДҮ-дэд зориулсан санхүүжилтийн боломжууд зэрэг сэдвийн хүрээнд холбогдох байгууллагуудаас мэдээлэл өгсөн юм.