ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн геодезийн салбарын геодезийн хамтарсан хөтөлбөрийн болон дотоодод суралцаж байгаа 16 оюутан 2 багшийн хамт СХЗГ-ын уртын хэмжлийн эталоны лабораторитой танилцлаа.
Энэ үеэр Геологи, уул уурхайн сургуулийн геодезийн салбарын хөтөлбөр хариуцсан дэд профессор П.Эрдэнэчимэг "Оюутнууд онолын хувьд сонсож ойлгоод байгаа боловч практикт лабораторийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар ойлголт дутмаг байдаг. Тиймээс индикатор, багаж хэрэгсэл, лабораторийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн тулд хичээлийн хүрээнд энэхүү танилцах уулзалтыг зохион байгууллаа" гэсэн юм.
Харин оюутнуудын зүгээс "Онолоор л сонсдог байсан тоног төхөөрөмжүүдийг хэрхэн ажилладаг, лаборатори ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэдээлэл авлаа. Цаашид мэргэжилдээ эзэн байх, сайн мэргэжилтэн болоход маш том түлхэц боллоо" гэв.
Лабораторийг Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн, Уртын эталоны мэргэжилтэн Ц.Сумъяа нар танилцууллаа.