Стандарт, хэмжил зүйн Стандартын мэдээлэл лавлагаа, сургалтын төвийн төлөвлөгөөт сургалтын хуваарийн дагуу 2022 оны 10 сарын 03-07 ний өдрүүдэд Хүнсний аюулгүй байдлын удирдлага хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа байгууллагад тавих шаардлага – MNS ISO/IEC 22000:2019 сэдэвт сургалт цахим болон танхимаар амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад хамрагдсанаар Хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аюулгүй байдлыг илрүүлж, тогтоож, үнэлэх хяналтыг бий болгох удирдлагын тогтолцооны шаардлагад нийцүүлэн аргазүйн зөвлөмж заавар өгөх, Зохистой дадал, HACCP-ийг нэвтрүүлэх талаар мэдээлэл өгөв. Тус сургалтад Хүнс, хоол үйлдвэрлэлийн инженер, технологийн ажилтнуудаас бүрдсэн нийт 40 орчим хүн хамрагдлаа.