
"Стандарт ба хөгжил" үндэсний хэлэлцүүлэг улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэг, 16 яаманд зохион байгуулагдаж дуусах шатандаа ороод байна.
Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны "Чиглэл, мэдээлэл хүргүүлэх тухай" 01/117 дугаартай албан бичгийн дагуу Хэнтий аймагт дээрхи хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.
Хэнтий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь “Төрөөс Стандартчилал, хэмжил зүйн талаар баримтлах бодлого”, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн төслийг оролцогч болон сонирхогч талуудад танилцуулах хэлэлцүүлгийг орон нутагтаа танхимын хэлбэрээр зохион байгуулахаар удирдамж гарган, хэлтсийн даргаар батлуулан, хэрэгжүүлжээ.
Энэ хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр танхимын хэлбэрээр 13 аж ахуйн нэгж байгууллагын эрхлэгч нарыг хамруулан зохион байгуулсан байна.
