Стандарт, хэмжил зүйн газар дотоод нөөц боломжоо ашиглан төв болон орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдэд шаардлагатай компьютер, ажлын эталон, лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлж улсын хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах ажлыг зохих түвшинд сайжруулан ажиллаж байна. Албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангах компьютер, тоног төхөөрөмж болон эталон, лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчилж, шинээр бий болгох хэрэгцээ олон жил хүлээгдэж байсныг шат дараатайгаар шийдэж байна. Жишээ нь өмнө нь цусны даралтын аппаратыг шалгаж, баталгаажуулахад хязгаарлагдмал байсныг шинэчилснээр дижитал болон механик төрлийн, бүх улсын, бүх үйлдвэрийн, бүх загварын цусны даралтын аппаратыг шалгаж баталгаажуулах боломжтой эталон төхөөрөмжтэй боллоо. Мөн цахим хурлын тэнхим, нэвтрэх хаалга зэрэг албан хаагчдынхаа, аюулгүй байдал, ажиллах таатай нөхцөл боломжоор хангах ажлыг хийж байна.