Хэмжил зүйн Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 08-ны өдөр цахим болон танхимаар боллоо.
Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдын батлагдсан хөтөлбөрт тусгагдсан хэмжих хэрэгслийн загварыг туршсан ажлын хэсгийн болон хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын чадавхыг үнэлсэн ажлын хэсгийн тус бүр таван дүгнэлт нийт 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тодруулбал, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд усны тоолуурын гурав, худалдааны электрон жингийн нэг, шингэрүүлсэн шатдаг хийн тоолуурын нэг загварыг шинээр бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг гурван жилийн хугацаатай олгохоор боллоо.
Мөн хэмжил зүйн үйл ажиллагааг эрхлэхээр хүнд, эзэлхүүн багтаамж, зарцуулалт, физик, химийн хэмжлийн төрлөөр чадавхаа үнэлүүлсэн таван аж ахуйн нэгж байгууллагыг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд гурван жилийн хугацаатай тус тус бүртгэх шийдвэр гарлаа.