Стандартчилал, тохирлын үнэлгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хурлууд шат дараатайгаар Стандарт, хэмжил зүйн газарт болж байгаа билээ. Ажлын дэд хэсгийн гурав дахь удаагийн хурал өнөөдөр болж, төрийн байгууллагуудаас ирсэн саналуудыг нэгтгэн, тулгамдаад байгаа асуудлын хүрээнд хуулийн үзэл баримтлалаа ярилцлаа. Хуулийн шинэчлэлтэй холбоотой саналуудыг төв болон орон нутгийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудаас авч, өргөн хүрээнд зохион байгуулж буй юм.