
Ховд аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэс нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн ЗДТГ-ын хуралдааны их танхимд "СТАНДАРТ БА ХӨГЖИЛ" үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдсан юм.
Хэлэлцүүлгийг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэлж, хэлтсийн мэргэжилтэн Э.Ганбаатар хэлтсийн үйл ажиллагааны товч танилцуулга хийв. "Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай" хуулинд оруулж буй өөрчлөлтийн төслийн талаар Ховд аймгийн СХЗХ-ийн дарга Б.Гомбосүрэн мэдээлэл хийсний дараа "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн төслийг ахлах мэргэжилтэн К.Бямбажав танилцууллаа.
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл 80 гаруй хүн оролцсон байна. Ховд аймгийн СХЗХ-ээс хэлэлцүүлэгт оролцогчдод хөтөлбөрийн төслийг хэвлэж бэлтгэн санал авах хуудас, гарын авлагаар хангаж ажиллажээ.
