Стандарт хэмжил зүйн газар болон Эрчим хүчний яам, ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (РТВ) хооронд хэрэгжиж буй “Монгол Улсын Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцээр дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд бүх оролцогч талуудад зориулсан цахим сургалт 2023.08.28-2023.08.31-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Сургалтад СХЗГ-ын Хэмжил зүйн бодлогын газар, Хэмжил зүйн хүрээлэн, Хэмжих хэрэгсэл, шалгалт баталгаажуулалтын газар, 21 аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсүүд, ЭХЯ, ШУТИС-ЭХС, ЦДҮС, УБЦТС, УБДС, ДЦС-4, ДЦС-3–ийн холбогдох 100 гаруй мэргэжилтнүүд хамрагдсан юм.
Сургалтын хүрээнд ХБНГУ-ын чанарын дэд бүтцийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа, хэмжил зүй, тохирлын үнэлгээний итгэмжлэл, шалгалт тохируулга, баталгаажуулалтын лаборатори (цахилгаан, хий, дулааны тоолуур, масс, даралт, PV, салхи)-ийн онцлог, үйл ажиллагаа, хэмжлийн нэгж дамжуулалт, нарийвчлал, шалгалт тохируулга, үр дүнг боловсруулах аргачлалтай танилцав.