Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна. Үүнтэй холбоотойгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36-р тогтоол батлагдаад байгаа юм. Тус тогтоолыг хэрэгжүүлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд байгуулагдсан Хүнсний аюулгүй байдал хариуцсан ажлыг албаны дарга Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн А.Амаржаргал нар Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Энэ үеэр дээрх тогтоолын хэрэгжилтэд холбогдох байгууллагууд ямар үүрэг оролцоотой оролцох талаар харилцан мэдээлэл солилцож, улмаар нэн түрүүнд авах арга хэмжээний талаар чиглэлээ ярилцаж тохиролцлоо.