1.Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах Стандарт, хэмжил зүйн газрын 3-р байрны 2 давхрын 15 м.кв талбай бүхий өрөөг Үнэт металлын сорьцын хяналтын газрын үйлчилгээний төлбөр, хураамжийг хүлээн авч гүйлгээ хийх, үнэт металл худалдан авах үйлчилгээ үзүүлэх зориулалтаар арилжааны банкинд түрээслэх
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал авах эцсийн хугацаа |
2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 14.00 цаг. |
Материал хүлээн авах хаяг |
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 46а. Стандарт, хэмжил газрын төв байрны 101 тоот өрөө. Бичиг хэрэг |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 14.30 цагаас Стандарт, хэмжил газрын төв байрны 204 тоот өрөө |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
1 сарын түрээсийн төлбөр 750000 /Долоон зуун тавин мянга/ төгрөг (ашиглалтын зардал нэмж тооцогдоно) |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл |
Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д заасан тусгай зөвшөөрөл шаардана. |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл |
Банкны үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд түргэн шуурхай үзүүлэх арилжааны банк |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
|
3. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх өрөөг Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар дээр ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, өрөөний талаарх мэдээллийг 18002525 утсаар авна уу.
Хаяг: Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах Стандарт, хэмжил зүйн газрын 3-р байр Үнэт металлын сорьцын хяналтын газар
Жич: Сонгон шалгаруулалтын материал ирүүлэхэд анхаарах зүйлс:
- Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж ирүүлнэ. Бүрдүүлсэн материалыг битүүмжилж материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна.
- Оролцогч нь дурьдсан хаягаар, хэлбэрээр заасан материалаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан түрээслүүлэгчийн бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.
- Оролцогч нь сонгон шалгаруулалтыг нээхээс өмнө татгалзах саналаа ирүүлж болно.
- Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг оролцогч бүрэн хариуцна.
Холбогдох утасны дугаар: 18002525