Монгол Улсын стандартад Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгийн байгууламжийн нүүрэн тал, цонх нь хоол бэлтгэж, боловсруулж, савлаж байгаа байдлыг хэрэглэгч шууд харах боломжтой байхаар хийсэн байна.
Тоног төхөөрөмж, тавцангууд нь ган төмрөөр хийгдсэн байна. Мод болон хуванцар материалаар хийж болохгүй хэмээн заасан байдаг.
"MNS 6192:2010 Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг. Техникийн ерөнхий шаардлага" стандартын дэлгэрэнгүй холбоос: https://estandard.gov.mn/standard/v/3828
Ирээдүйд танд болон таны гэр бүл, үр хүүхдүүдэд чинь учирч болох аймшигтай хор хөнөөлөөс хамгаалах цор ганц зам бол Стандарт! Яг одоо, өнөөдрөөс эхлээд Стандартыг нэхэх, шахаж шаардах цаг нь болсон.