
Монгол Улсын стандартад "Хүүхдийн тоглоомын талбайн гадаргуу нь хүүхэд тээгэлдэх бүдрэхээргүй тэгш, цэвэрлэхэд хялбар, хур тунадас тогтохооргүй, хурц ирмэггүй, гогцоогүй байна" хэмээн заасан байдаг.
"MNS 6751:2019 Хүүхдийн тоглоомын талбай.
Ерөнхий шаардлага" стандартын дэлгэрэнгүй холбоос: https://estandard.gov.mn/standard/v/3069
Ирээдүйд танд болон таны гэр бүл, үр хүүхдүүдэд чинь учирч болох аймшигтай хор хөнөөлөөс хамгаалах цор ганц зам бол Стандарт! Яг одоо, өнөөдрөөс эхлээд Стандартыг нэхэх, шахаж шаардах цаг нь болсон.