Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр орон нутагтаа дөрвөн удаа цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулжээ. Мөн орон нутгийн телевизээр иргэдэд түгээн сурталчилан ажилласан байна. Мөн төр болон хувийн хэвшлийн 34 байгууллагаар явж, тус хөтөлбөрийг танилцуулан, санал авч ажиллажээ.
Тус хэлэлцүүлэгээр төрийн 32 байгууллагын 75 төрийн албан хаагчдад мэдээллийг цахим болон танхим хосолсон байдлаар өгч, хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах долоон санал, ерөнхий зарчмын найман санал гарч, нэгтгэн тусгасныг онцоллоо.
Аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа хэлтсүүд болон төрийн байгууллагаас гадна “Сүхбаатар-хөгжил” үйлдвэр технологийн парк зэрэг 14 төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, олон санал, санаачилга гаргасан байна.
Үүний дотор “Стандартын талаархи иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх”, “Зах зээлийн хяналтад иргэдийн төлөөллийг оролцуулах”, “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, стандартын хэрэгжилт, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх” зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон гэдгийг тодотгон хэлж байлаа.