Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр нар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийг 2022 онд “Төрийн үйлчилгээний цогцолбор”-т оруулан өөрийн байртай болгох асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байгаагаа Засаг дарга Д.Бауыржан танилцуулж, үүнтэй холбоотойгоор компьютер, тавилга, эд хогшлыг шинэчлэх, лабораторийг орчин үеийн эталон тоног, төхөөрөмжөөр хангах зэрэг хүсэлтээ уламжлав. Дээрх хүсэлтийн дагуу шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг талууд үе шаттайгаар хийж, хамтарч ажиллах болно гэдгээ агентлагийн дарга мэдэгдсэн.