СХЗГ-ын ажилтан албан хаагчдад өнөөдөр буюу 2023 оны 11 сарын 03-ны өдөр "Хувь хүн, Харилцаа, Хандлага" сэдвээр МТСЛСТ-ийн дарга Ч.Содном, "Төрийн албан хаагчийн ярих ур чадвар сэдвээр Орхон Их сургуулийн багш Н.Булгантамир нар сургалт оров. Сургалтад танхимаар 80 орчим, цахимаар 120 гаруй албан хаагч хамрагдлаа.
Сургалтаар төрийн улс төрийн албан тушаалтан, төрийн захиргааны албан тушаалтан, төрийн тусгай албан тушаалтан, төрийн үйлчилгээний албан тушаалтнуудын өөрийгөө илэрхийлэх чадварын хувьд асуудалтайгаа байгаагаас нийгэмд буруу мэдрэмж төрүүлэх, өөрийгөө зөвөөр ойлгуулахгүй байх, түүнээс үүссэн нөхцөл байдлыг бодит кейс дээр нь тулгуурлан САЙН болон МУУ жишгийг харуулсан юм.
Мөн хувь хүн тэр дундаа биеийн болон үндсэн хэл, бусдад өөрийгөө ойлгуулах, харилцааны онцлог, бэрхшээл зэрэг сонирхолтой сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа.