Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 101 жилийн түүхт ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, стандартчилал, тохирлын үнэлгээг боловсронгуй болгох, сорьцын үйл ажиллагааг хөгжүүлэх, хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан амжилтыг нь үнэлэн СХЗГ-ын тэргүүний ажилтан, СХЗГ-ын Жуухаар салбарын зарим албан хаагч болон харилцагч байгууллагын төлөөллийг шагнаж урамшууллаа. Мөн Ардын хувьсгалын ойн медалиар Ахмадын зөвлөлийн төлөөлөл болон салбарын 50 болон түүнээс дээш насны ахмад ажилтнуудаар шагналаа.