Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны 12 дүгаар сарын 09-ны өдрийн А/212 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээний баг хуралдаж, Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчдын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэн, тодорхой шийдвэрүүд гаргалаа.
Тус хурлаас нийт албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүнг хэлэлцэн холбогдох хууль тогтоомжийн дагуу зарим албан хаагчдад зэрэг дэвийн нэмэгдлийг шинээр болон ахиулан олгох, ур чадварын нэмэгдлийг шинээр олгох саналыг дэвшүүлж, Агентлагийн даргад хүргүүллээ.