“Таван толгой ХК”-ний албан хүсэлтийн дагуу уурхайд ашиглагдаж байгаа туухай, автомашин жинд шалгалт, баталгаажуулалтын ажлыг Стандарт, хэмжил зүйн газрын ахлах мэргэжилтэн Д.Батзоригт, улсын шалгагч Т.Лхагвацэрэн нар гүйцэтгэлээ.
Уурхайн Автомашин жин болон шалгалт баталгаажуулалтын ажилд ашиглагдаж байгаа туухайд шалгалт баталгаажуулалт хийхэд “Таван толгой ХК”-ийг төлөөлж Борлуулалт, маркетинг тээврийн газрын захирал Ч.Гүнждагва, ахлах ажилтан М.Энхсайхан, Б.Жавхлан нар хийж гүйцэтгэв.