Стандарт, хэмжил зүйн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжээс тус газрын үндсэн нэгжүүдийн үйл ажиллагаанд агентлагийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/158 дугаар тушаалаар батлагдсан Хяналт-шинжилгээ хийх удирдамж, холбогдох хуваарийн дагуу явцын хяналт-шинжилгээ хийж байна.
Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах чиглэлээр 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын албан хаагчид холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажиллана.