Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Стандарт, хэмжил зүйн газрын 100 гаруй ахмад ажилтныг Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар шагнасныг өнөөдөр СХЗГ-ын дарга Б.Билгүүн болон даргын зөвлөлийн гишүүд гардууллаа.
100 жилийн түүхтэй энэ байгууллагаар олон зуун ахмад овоглож явдаг бөгөөд Ахмадын зөвлөлөөрөө дамжуулан нэгдсэн зохион байгуулалтад орж, олон төрлийн арга хэмжээнд идэвхтэй хамрагддаг юм.