Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад 2023 оны 3 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр “Халал чанарын дэд бүтцийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Халал итгэмжлэлийн агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Мөн “Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Шинжлэх ухаан, технологийн cудалгааны зөвлөлийн дэргэдэх Үндэсний хэмжил зүйн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг” болон “Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Стандартын байгууллага (TSE)-ын хооронд Стандартчилал, үнэлгээ, хэмжил зүй, сургалтын чиглэлээр 2022-2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” гэсэн эрх зүйн баримт бичгүүд батлагдлаа.
