“Үндэсний чанарын чуулга 2023” арга хэмжээний үеэр салбар салбарын бизнесийн төлөөллүүд, тохирлын үнэлгээний байгууллагууд энэхүү чуулганд хүрэлцэн ирж, бүтээгдэхүүн үйлчилгээндээ чанар стандартыг ханган, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд тал дээр анхаарахад дараахь сэдвээр илтгэл тавьж мэдээлэл солилцсон юм.
Чанарын чуулганы эхний хэсэгт:
Стандарт хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр, Тогтвортой хөгжлийг чанарын дэд бүтцээр дэмжих нь
МҮХАҮТ-ын дэргэдэх Ёс зүйн төвийн зөвлөх, хууль зүйн ухааны доктор, PhD Б.Батзориг, Бизнесийн ёс зүй комплаенсын төлөв байдал
Смарт дийл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болор, Цахим шилжилт ба шийдэл
Обзерв консалтинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Отгонбат, Менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлэлтийг амжилттай удирдах нь
Япон Монголын ХКОМ-ын нарийн бичгийн дарга Л.Отгонцэцэг, Хоёр талын хамтын ажиллагааны механизм, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлага
Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн Само институт ХХК-ийн гүйцэтгэх захирал, доктор, PhD Г.Оюун, Чанар ба Лаборатори зэрэг сэдвээр илтгэлүүд тавьж, саналаа солилцов.
Компаниудын сайн туршлага хэсэгт:
Тэсо фүүдс ХХК-ийн
Ногоон дэлхийн тогтвортой хөгжлийн төлөө эрчим хүчний хэмнэлт, үр ашиг ISO50001:2018 Эрчим хүчний менежментийн тогтолцоо
Монголын алт/МАК/ ХХК-ийн
хүлэмжийн хийн тооцоолол, ISO14064-1:2018 стандарт
АПУ ХК-ийн ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001
Байгаль орчны менежментийн тогтолцоо, FSSC 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн талаарх арга туршлагаа хуваалцан илтгэл тавьж, санал солилцлоо.