“Зэт ди эн смарт энержи” ХХК –ийн албан хүсэлтээр СХЗГ-ын даргын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн томилолтын удирдамжийн дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 16-аас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Дорнод аймгийн Матад сумын Тосон-Уул XIX талбай болон Халх гол сумын Тамсаг XXI талбайд ажиллалаа.
Энэ үеэр тус талбайд ашиглагдаж байгаа эзлэхүүний, цахилгааны, даралтын хэмжлийн нийт 1518 ширхэг хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Тодруулбал,
- Газрын тосны нөөцлөх сав болон хэмжүүр хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулга, тэдгээрийн ашиглалт, хадгалалт, газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, тээвэрлэхэд MNS 4633:2006 “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал” стандартын шаардлагыг ханган ажиллах
-Шугам хоолойд ашиглаж байгаа даралт, температурын хэмжих хэрэгсэл, цахилгаан хангамжийн системийн удирдлага, хяналтын самбар, горимын хяналтад ашиглаж байгаа цахилгаан хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулгад бүрэн хамруулах, хэмжил зүйн дотоод хяналтыг сайжруулах шаардлагатай талаарх заавар зөвлөмжийг нэгдсэн байгууламжийн даргын туслах Б.Энхбат, удирдлагын хяналтын ахлах, инженер техникийн ажилчид, “Зэт ди эн смарт энержи” ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Зоригоо нарт танилцуулж ажиллав.