Отгонтэнгэр их сургууль үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж, үр дүнгээ давтан баталгаажуулж, гэрчилгээгээ хоёр дахь удаагаа авлаа. Энэ үеэр тус сургуулийн захирал Н.Энхзаяа хэлэхдээ “Чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлж байхад анхандаа нэр хүндийн хэрэг байлаа. Харин одоо бол байгууллагын үйл ажиллагаа болон сургалтын чанарыг сайжруулахад гол хөшүүрэг болж, бүх түвшиндээ үр шимээ үзэж байна. Чанарын менежментийг бүрэн утгаар нь ойлгож, нутагшуулахад хамтран ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа” гэсэн юм. Мөн энэ үеэр өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан хоёр байгууллагын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа хичээлийн шинэ жил эхэлrж байгаатай холбоотойгоор ажил хэрэг болгохоор ярилцлаа.