Стандарт, хэмжил зүйн газар нь 2023 оноос тохирлын үнэлгээ баталгаажуулалтын чиглэлээр харилцан мэдээлэл солилцож тулгамдаж буй асуудал, асуудлын шийдэл гарцыг хамт олноороо хэлэлцэж тодорхойлох зорилгоор “ШИНЖЭЭЧИЙН ЦАГ” сургалт мэдээллийн цагийг бий болгон ажиллаж байна.
Энэ удаагийн “ШИНЖЭЭЧИЙН ЦАГ” цахим сургалтаар СХЗГ-ын Төв лабораторийн удирдах албан тушаалтнууд бүтээгдэхүүний сорилт шинжилгээ гүйцэтгэх арга зүй, сорилтын үр дүнгийн талаар сургалт хийлээ. Тус сургалтад төв, орон нутгийн баталгаажуулалтын шинжээчид хамрагдсан юм.
СХЗГ-аас тохирлын үнэлгээгээр дамжуулан үйлдвэрлэгчийг чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан борлуулах, үйлчилгээ үзүүлэх, стандартын шаардлагыг хангуулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлж байна.